Healthy

Витамины зохистой хэрэглээг эрхэмлэе!

16:55 , 2016-04-16 .. Бичигдсэн: эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
4 сарын өмнө

Ээжүүд үр хүүхдүүддээ эмчийн заавар зөвлөгөөгүйгээр, хэн нэгний сайн гэсэн үгээр дур мэдэн өгдөг витаминууд нь нэг төрлийн эм юм. Эмийг буруу хэрэглэвэл хор болдог. Тэгэхээр витамины буруу хэрэглээ хүүхдэд тань ач тусаа өгөхөөсөө илүүтэй хор болдог гэсэн үг. Зарим ээжүүд магадгүй витамины зохистой хэрэглээний тухай мэдээлэл дулимаг байж болох. Магад зарим нь мэргэжлийн эмч нараас илүү хал үзсэн эх хүний үг үнэн байдаг гэсэн бодолтойгоор витаминыг хүний үгээр дур мэдэн өгдөг байх. Тиймээс витамины тухай тодорхой ойлголттой болж, зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриалж байна.

ВИТАМИН БУЮУ АМИН ДЭМ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлдэг, дархлааны системийг дэмждэг химийн бэлдмэлүүдийг витамин буюу амин дэм хэмээн нэрлэдэг. Амин дэмүүд нь бидний идэж буй хоол хүнсэнд их хэмжээгээр агуулагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгцээт амин дэмээ олж авдаг. Гэсэн хэдий ч хэрэгцээт хоол хүнсээ олж идэж чадахгүй байгаагийн улмаас хүн амин дэмийн дутагдалд ордог. Тиймээс энэ үедээ биед хэрэгцээт амин дэмээ нөхөж авахын тулд нэмэлт витамины бэлдмэл хэрэглэх шаардлагатай болдог.

Витамин нь дотроо хоёр төрөлтэй:

  1. Тосонд уусдаг витаминууд А, D, Е, К.
  2. Усанд уусдаг B-гийн төрлийн болон бусад витаминууд.

            Хүмүүс, ялангуяа ээжүүд хүүхэддээ витамин өгөхдөө юуны өмнө найрлагатай нь танилцах хэрэгтэй. Витаминууд нь дотроо олон төрөл байдаг бөгөөд тосон уусдаг витаминыг тосон хэлбэрээр нь, харин усанд уусдаг витаминыг энэ хэлбэрээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг ажээ.

            Тосонд уусдаг витамин ихэнхдээ элгэнд очиж шимэгддэг буюу элгээр дамжин үйлчилгээгээ үзүүлдэг. Харин усанд уусдаг витамин нь ихэнхдээ бөөрөө дамжин үйлчилдэг байна.

ВИТАМИНЫГ ЭМЧИЙН ЗААВРААР ӨГӨХ ЁСТОЙ

Хүүхдэд А болон Д витамин хамгийн их хэрэгцээтэй байдаг. Хоол боловсруулах, хоолны дуршлыг нь дэмжиж өгөх талаасаа В-гийн төрлийн витаминууд хэрэгцээтэй байдаг. Дархлааны системийг бүх витамин дэмждэг хэдий ч С амин дэм нь антиоксидантаар баялаг гэдэг талаасаа илүү үйлчилгээ үзүүлдэг байна. Гэхдээ эдгээр витаминуудыг хэмжээ хязгаараас нь хэтрүүлбэл бүгд хор болно. Тиймээс хэзээ, хэдий хугацаанд, ямар тун хэмжээгээр витамин хэрэглэх вэ гэдгийг хэн нэгэн хүний амнаас бус, мэргэжлийн эмчид хандсанаар мэдэх боломжтой.

 

ХҮҮХЭД БҮР ЗААВАЛ ВИТАМИН ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ЮУ?

            Хүүхэд, багачууд маань хоол хүнснээсээ хэрэгцээт амин дэмээ олж авч хараахан чадахгүй байна. Тухайлбал, нийтлэг амин дэмүүд нь загас болон тахианы маханд их хэмжээгээр агуулагддаг хэдий ч үүнийг хөдөө, орон нутагт амьдарч буй хүүхэд, багачууд тэр бүр идээд байж чаддаггүй. Харин амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ зэргийг хотын хүүхдүүд байнга идэж чаддаггүй. Тиймээс хаана амьдарч байгаагаасаа шалтгаалан аль ч газар амин дэмийн дутагдал байдаг ажээ.

            Тухайн витамин дутагдлын шинж тэмдэг хүүхдэд илэрсэн тохиолдолд л үүнийг хэрэглэнэ үү гэхээс биш, миний хүүхдэд амин дэм дутагдаж байгаа гэж дур мэдэн өгч болохгүй. Зарим ээжүүд бүр хүүхэддээ витамин өгч эхэлчихээд хааяа мартчихдаг. Тэгээд санасан үедээ л гаргаж өгдөг дүр төрх их байдаг. Хэрвээ үнэхээр витамин хүүхдэд хэрэгтэй байгаад, яг өгөхөөр болсон бол тодорхой тунгаар, тодорхой графикын дагуу тогтмол өгөөд дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол өгч буй витамин нь хүүхдэд тань үр өгөөжөө өгөхгүй, цаашлаад эдийн засагт ч гэсэн алдагдалтай гэдгийг ойлгох хэрэгтэй.

            Зарим ээжүүд хүүхэддээ дур мэдэн А болон Д, мөн А болон Е витаминыг зэрэг өгчихдөг. Гэтэл энэ хоёр нь хоорондоо нэг нэгнийхээ үйлчлэлийг дарангуйлдаг витаминууд учраас зэрэг өгсөн тохиолдолд ямар ч үйлчлэл үзүүлэхгүй. Тухайлбал, Д илүүдвэл А амин дэм өгч, харин А илүүдвэл Д өгч үйлчлэлийг нь саармагжуулдаг гэсэн үг.

Ээжүүдийн бодол: “Зуны улиралд хүүхдэд Д амин дэм өгдөггүй”...

Сүүлийн жилүүдэд Д амин дэмийн дутагдлаас олон өвчин үүсдэг юм байна гэдгийг олж тогтоон, улмаар ДЭМБ-аас эхлээд олон судалгааны байгууллагууд уг амин дэмийн талаар эрчимтэй судалгаа хийсээр байна. Том хүний астма, хүүхдийн шуугиант амьсгал, бөөрний дутагдал, чихрийн шижин, зүрхний дутагдал гэх мэт өвчнүүд Д амин дэмийн дутагдалтай салшгүй холбоотой юм байна гэдгийг дэлхий нийт судлаад, олж тогтоосон байна. Д дутагдлаа гээд дур мэдэн өгөхгүй ба эмчийн заавраар урьдчилан сэргийлэх тунгаар хүүхдэд өгдөг.

Түүнчлэн манай ээжүүд “Манай хүүхэд Америкт байхдаа ийм тунгаар уудаг байсан”, “Японд амьдарч байхад тэндэхийн эмч нь ийм хэмжээгээр өгөх ёстой гэсэн” ... гэх зэрэг бусдын амнаас сонссоноо зөв гэж андууран, хүүхэддээ яг тэр үгээр нь өгчихдөг буруу хандлагатай. Гэтэл ДЭМБ тухайн улсын хүн амын амьдралын хэв маяг, идэж буй хоол хүнс, орчин нөхцөл зэргийг нь судалж үзээд, уг витаминыг аль улсад ямар хэмжээ тунгаар өгөх ёстойг тодорхой заасан байдаг. Мөн тухайн оронд нарны тусгал ямар байгаагаас шалтгаалан Д амин дэмийг хэрэглэх тун харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Африкт уг витамины хэрэглээ бага байхад өндөрлөг манай улсад их байдаг.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 21 -р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Enerel Enhzaya
Tuguldurma
Saran
Saraa
bumaa20
ulziituya
tsogzolmaa

Ангилалууд

Сонин хачин
Сургалт
Мэдээ мэдээлэл
Боловсрол
зөвлөгөө
Танин мэдэхүй
эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

free gas card belieber

Экологийн ёс суртахуун
сурагчдын үдийн хөтөлбөр
Хөдөлгөөний дутагдалаас хэрхэн ангижрах вэ?
Ус уухын ач холбогдол
Ажил хэрэгч хувцаслалт
Хүнсний ногоог хэрхэн яаж хэрэглэх ьэ?
зөв зохистой хооллолт
Лекц
Ус чандмань эрдэнэ
шүд амны хөндий цэвэрлэх
амны хөндийн эрүүл ахуй
ДАЙВАР ҮГ
Modal verbs буюу баймж үйл үгс
Хоолны хордлого
Зохистой хооллолт гэж юу вэ?

Найзууд

Enerel Enhzaya
Tuguldurma
tsogzolmaa



:-)
 
xaax