Healthy

Зохистой хооллолт гэж юу вэ?

14:41 , 2016-04-26 .. Бичигдсэн: Мэдээ мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эрүүл хооллолт, зохистой хооллолт гэж яг ийм хооллолтыг хэлнэ гэсэн ойлголт, яг ийм хоолны дэглэмийг хэлнэ гэсэн зүйл байхгүй. Учир нь хүн бүрт өөр өөр хүнсний бүтээгдэхүүн, хоол хүнс таарч тохирно.

Бие махбодын онцлог шинж, уламжлалт ёс заншил, газар нутаг, цаг агаар, цусны бүлэг, насны бүлэг, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч хүмүүсийн тэжээлийн бодисуудын хэрэгцээ өөр өөр байдаг. Тухайн хүн өөрийн биеийн онцлог, газар нутгийн уур амьсгалд тохируулан олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохицуулан хэрэглэх нь тухайн хүний хувьд зохистой хооллолт юм.
Түүнээс биш дан мах, амьтны гаралтай хоол хүнс хэрэглэх, эсвэл дан жимс, ногоо идэх нь зохистой хооллолт биш юм.

Тийм болохоор хэн нэгэн танд зохистой хооллолт гэж ийм юмыг хэлнэ гэх биш, та өөрөө миний хувьд ийм хооллолт тохирох юм байна гэдгийг өөрөө мэдэж авч, хэрэгжүүлэх нь эрүүл хооллолт юм. Мэдээж үүний тулд олон талын мэдлэг, мэдээлэл авч, өөрийгөө тогтмол боловсруулах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө залхууралгүй, үргэлж шамдан суралцах хэрэгтэй.

Гэхдээ хэд хэдэн зарчимыг өөрийнхөө бодлоор бичлээ. Та бүхэн бас нэмэрлээрэй.

• Өдөр тутмын хоол хүнс аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг агуулсан байх хэрэгтэй. Амьтны болон ургамлын гаралтай аль аль хүнсийг тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангах шим тэжээлийн бодисуудыг авах болно. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр хүнсний харшил үүсэхээс сэргийлэх боломжтой.

• Насныхаа онцлогт тохируулан хоол хүнснийхээ байдлыг өөрчилж байх хэрэгтэй. Жишээ нь өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ их, жирэмслэхээр бэлтгэж байгаа жирэмсний эхний саруудад фолийн хүчил агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэх, мөн жирэмслэлтийн туршид төмөр ихтэй хүнсийг ихээр хэрэглэх гэх мэтээр өөрийн амьдралын тодорхой мөчлөгүүдэд тохирсон хооллолттой байх нь эрүүл мэндийг бэхжүүлэх нэг арга юм.

• Өөрийн биеийн онцлогт тохируулан хооллох. Жишээ нь би хий махбодтой (Хятадын уламжлалт анагаах ухааны онолоор инь) учраас үргэлж сэрүүн чанарын хоол идэхэд тохирохгүй учраас халуун чанарын хүнс хэрэглэх шаардлагатай байдаг.

• Цаг агаар, жилийн 4 улиралтай тохируулан хоол хүнсээ сонгох. Жишээ нь Монголчууд хатуу ширүүн уур амьсгалтай өвлийн улиралд мах, өөх, тос гэх мэт халуун чанарын хоол хүнс хэрэглэж, зуны дэлгэр цагт цагаан идээгээ иддэг байсан гэж хүн бүр мэддэг. Үүнийг амьдрал дээрээ бага ч болов хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

• Аль болох шинэ, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, лаазалж, нөөшилж, хадгалалтыг ямар нэг байдлаар удаашруулсан бүтээгдэхүүнүүдийг бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүнүүдийг аль болох байгальд орших хэлбэрээр нь хэрэглэхийг хичээгээрэй. Жимс, хүнсний ногооны хувьд цаг агаарын байдлаас шалтгаалан бид бүхэн шинээр нь хэрэглээд байх боломжгүй. Тийм болохоор өөрсдийнхөө боломжоор шинэ ногоог хөлдөөн хэрэглэж бас болох юм. Хөлдөөх нь шим тэжээлийг алдагдуулалгүйгээр удаан хугацаагаар хадгалах хамгийн тохиромжтой арга юм. Тэрнээс биш олон мянган км туулж, хэдэн сарын турш тээвэрлэгдэн ирсэн жимс, ногоо шим тэжээлийн бодисоор тийм ч баялаг байж чадахгүй. Үүний зэрэгцээ хадгалалтыг удаашруулахын тулд олон төрлийн химийн бодисуудыг хүнсний бүтээгдэхүүнд хийдэг болсонтой холбоотойгоор олон төрлийн өвчлөл бий болсоор байна.

• Хүнсний бүтээгдэхүүнүүдийн шим тэжээлийг аль болох хадгалах аргаар боловсруулахыг зөвлөж байна. Түүхийгээр идэх боломжтой жимс, ногоог түүхийгээр нь, болгож идэх тохиолдолд ууранд жигнэх, зууханд жигнэх аргуудаар боловсруулж, гүн шарах, усанд удаан хугацаагаад буцалгах, печинд болгохоос аль болох зайлсхийх хэрэгтэй.

• Шаардлагатай тохиолдолд байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зүйтэй. Зарим өвчин, эмгэгийн үед тодорхой тэжээлийн бодисын шаардагдах хэмжээ ихсэх ба энэ үед тухайн бодисыг нэмэлтээр хэрэглэснээр өвчний эдгэрэлтийг хурдасгадаг. Хамгийн энгийн жишээ гэхэд С аминдэмийг ханиад, томуу гэх мэт халдварт өвчнүүдийн үед хэрэглэхэд цусны цагаан эсүүдийн тоо хэмжээг ихэсгэж, үйл ажиллагааг сайжруулснаар халдварыг богино хугацаанд устгах боломжийг бүрдүүлнэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сонгохдоо аль болох байгалийн гаралтай, химийн аргаар боловсруулж гаргаж ирээгүй, найдвартай, баталгаатай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэвэл таны эрүүл мэндэд их тустай байх болно.

• Өдөрт хамгийн багадаа 6-8 аяга ус уух ба дасгал хөдөлгөөн хийх, цаг агаар халуун байх үед уух усныхаа хэмжээг нэмэгдүүлнэ. Хэдий түүхий жимс, ногоо их иднэ, төдий чинээ усны хэрэглээ багасна (хүнсний ногоо, жимс нь усны агууламж ихтэй байдаг). Ам цангасан үедээ өрөөний температурт байгаа цэвэр усыг уух нь хамгийн зөв юм. Харин хийжүүлсэн ундаа, спирттэй бүтээгдэхүүнүүд, кофе, жимсний шүүс, сүү зэргийг ууж болохгүй. Ус болон бусад уух зүйлсийг хоолтойгоо хамт хэрэглэх нь хоол боловсруулалтыг удаашруулдаг тул хоолноос 30 минутын өмнө, хоолны дараа 2 цагийн турш шингэн уухгүй байх хэрэгтэй.

• Өдөр бүр тогтсон цагт хоолоо тайван сууж идэж байх. Ингэж сууснаар юу идэж байгаагаа ухамсарлах, хэр их идэхээ тохируулах, хоолыг сайн боловсруулж, тэжээлийн бодисуудыг шимэгдүүлэх боломжийг олгоно. Тогтмол цагт идснээр сайн унтаж, сайн сэтгэж, өөрийгөө сайн, сайхнаар мэдрэхэд тусална. Хоол алгассанаар хэт их өлсөж, үүний үр дүнд хэт их идэхэд хүргэдэг. Хоол хүнсийг 20-30 удаа шингэн хэлбэрт ортол зажилж, залгина. Өдөрт 4-5 удаа бага багаар хооллох нь тохиромжтой. Ингэснээр цусны чихрээ тогтворжуулж, өдрийн турш энергийн хэмжээгээ хадгалахад тусална.

• Унтахаасаа дор хаяж 3 цагийн өмнө хоол идсэн байх шаардлагатай. Хэрвээ унтахын өмнө хоол идвэл жин нэмж, нойр муудаж, хар дарж зүүдэлдэг. Түүнээс гадна бие махбод унтаж байх үед өөрийгөө цэвэрлэх, засах ажлаа хийдэг байхад ходоод хоолтой бол энэ үйл явц удааширдаг. Өдрийн 12 цагийн турш л хоолоо идэхийг зөвлөж байна. Хамгийн сүүлийн хоолоо 20 цагт идсэн бол маргааш өглөөний 8 цаг хүртэл юм идэхгүй байх гэх мэтээр цагийг өөрөө тохируулаарай. Хоол идсний дараа тухайн хоолоо боловсорч дуустал буюу 2-4 цагийн турш дахин юм идэхгүй байх хэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Enerel Enhzaya
Tuguldurma
Saran
Saraa
bumaa20
ulziituya
tsogzolmaa

Ангилалууд

Сонин хачин
Сургалт
Мэдээ мэдээлэл
Боловсрол
зөвлөгөө
Танин мэдэхүй
эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

free gas card belieber

Экологийн ёс суртахуун
сурагчдын үдийн хөтөлбөр
Хөдөлгөөний дутагдалаас хэрхэн ангижрах вэ?
Ус уухын ач холбогдол
Ажил хэрэгч хувцаслалт
Хүнсний ногоог хэрхэн яаж хэрэглэх ьэ?
зөв зохистой хооллолт
Лекц
Ус чандмань эрдэнэ
шүд амны хөндий цэвэрлэх
амны хөндийн эрүүл ахуй
ДАЙВАР ҮГ
Modal verbs буюу баймж үйл үгс
Хоолны хордлого
Зохистой хооллолт гэж юу вэ?

Найзууд

Enerel Enhzaya
Tuguldurma
tsogzolmaa



:-)
 
xaax